ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

6D8EFB28-24BC-442B-854C-2B0F889B9D11.jpeg

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги Газрын даргын баталсан график төлөвлөгөөний дагуу Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Рысжан ХХК-ний газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал унтраах, аврах ажиллагаа, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага, сургалтыг тус газрын Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газар, ЗХ-ний 340 дүгээр анги, Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн бүрэлдэхүүнтэй хамтран гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний галын аюулгүй байдлын үндэс зэрэг чиглэлээр сургалт зохион байгуулж ажилтан, алба хаагчдад анхан шатны мэдлэг олголоо.

scroll to top