САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

C4DD04F3-7E79-4592-885B-A805925296C5.jpeg

Сахилгын зөвлөгөөнийг нээж Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Ч.Цэгмэд үг хэлж бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 албан даалгавар, 2018 оны 258 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг өндөржүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах болон тус тогтоол, албан даалгавар, Цэргийн нийтлэг дүрмүүд нь алба хаагчдын өдөр тутмын ажил, үйл ажиллагаандаа баримтлах гол сахилга, хариуцлагын баримт бичиг байх ёстой гэж бүх шатны захирагч, дарга нарт үүрэг болголоо. Сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулснаар алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эерэг хандлагыг төлөвшүүлэх, сахилга ёс зүйн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top