Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын бие бялдрын түвшин тогтоох үзлэгийн бэлтгэл ажлыг хангах, бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийг сайжруулах, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт, биеийн жингийн зохистой харьцааг хангуулах зорилгоор нэгдсэн шалгалт нэгж, салбаруудад явагдаж дууслаа.
Шалгалтад тус газрын нэгж, салбаруудын алба хаагчид
➢ Хурд
➢ Хүч
➢ Тэсвэр
➢ Авхаалж самбаа
➢ Тусгай бэлтгэлийн дасгал
➢ Биеийн зохистой харьцааны үзлэгт хамрагдсан.