Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан 2023 онд хамтран ажиллах гэрээ, гамшгаас хамгаалах ангиллын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт тус сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хээрийн үүргэвч, машин техник, багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдал, хээрийн нөхцөлд ажиллах ур чадварыг шалгаснаар гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэлж, танхимын дадлагаар үргэлжлэн явагдаж байна.
АЛТАНЦӨГЦ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
