3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

-зураг.jpg

Алба хаагчдын ур чадвар, авхаалж самбаагаа дээшлүүлэх, гар нийлэмжтэй ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын 159 дүгээр салбараас алба хаагчдын дунд 3 төрлийн тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнд ОБГ, УСТ, ГТУА 31, 71 дүгээр анги, ЭХАБ, 159 дүгээр салбар, Ахмадын зөвлөлийн нийт 9 багийн 60 орчим тамирчид Шатар, Даам, Дартс гэсэн 3 төрлөөр өрсөлдөж, оюун билэг, авьяас чадвараа сорив.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Дартс / эр /
1-р байр ГТУА 71-р ангийн ГУАМ-ны жолооч, ахлагч Х.Төмөрхуяг
2-р байр ГТУА 71-р ангийн захирагч, ахлах дэслэгч М.Еркебулан
3-р байр Онцгой байдлын газрын нярав, дэд ахлагч Я.Батсайхан

 Дартс  / эм /

1-р байр ГТУА 31-р ангийн ДХА, ахлагч А.Шолпан
2-р байр ГТУА 31-р ангийн ДХА, ахлах ахлагч Ч.Янжиндулам
3-р байр Онцгой байдлын газрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлагч Б.Оюунтуяа

Шатар  

1-р байр Газрын орлогч, УСТ-ын дарга, хошууч Ч.Цэгмэд
2-р байр ЭХАБ-ын Аврагч-химичин, ахлагч Р.Салтанат
3-р байр Онцгой байдлын газрын ажилтан О.Иманжүсип

 Даам   

1-р байр ЭХАБ-ын Аврагч-химичин, ахлагч Р.Салтанат
2-р байр Бэлтгэл ахмад Д.Баяраа
3-р байр ГТУА 31-р ангийн Аврагч-Гал сөнөөгч, ахлагч Б.Золзаяа

 Багийн нийлбэр дүн:

“Тэргүүн байр” А\д А.Асанбек ахлагчтай ЭХАБ-ын хамт олон
“Дэд байр” Ахмад Е.Жанибек ахлагчтай ГТУА 31-р ангийн хамт олон шалгарсан юм.

scroll to top